70 гаруй мянган иргэн жолооны үнэмлэхээ хүлээж байна



70 гаруй мянган иргэн жолооны үнэмлэхээ хүлээж байна undefined

2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авах явдал зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан хэвлүүлдэг болсонтой холбоотой гэлээ. Энэ жилийн хувьд жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тавдугаар сарын 3-ны өдөр нээсэн байна.  Жолооны үнэмлэхийг хэвлэх тендерт “Benqtech” гэдэг компани шалгарч гэрээ байгуулсан байна.

Тендерт шалгарсан компанитай байгуулсан гэрээний дагуу ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс жолооны үнэмлэхийн бэлдэц материалыг нийлүүлж, жолооч нарын үнэмлэхийг хэвлэж эхлэнэ хэмээж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэвлэх ажил хэлээгүй байгаа бөгөөд холбогдох газраас тодруулахад “Жолооны үнэмлэх хэвлэх бэлдэц байхгүй учир хэвлэхгүй байгаа. Энэ сарын сүүлээр хэвлэж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Одоогоор Жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах зэргээр шинээр жолооны үнэмлэх авах 70 орчим мянган иргэний жолооны үнэмлэх хүлээгдэж байна. Эдгээр иргэдэд улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгосон. Үнэмлэхээ солиулахаар өгсөн жолооч нарын хувьд хуучин шар жолооны үнэмлэхээр зорчиж байгаа. Харин түр үнэмлэхийн хугацаа дууссан жолооч нар ажлын өдрүүдэд ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвд жолооны түр үнэмлэх, иргэний үнэмлэхийн хамт ирж шинээр түр үнэмлэх авах аж. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ