УНТЭ-ээс 21 аймагт онлайн сургалт зохион байгууллаа



УНТЭ-ээс 21 аймагт онлайн сургалт зохион байгууллаа Холбоотой Зураг

2017.11.17-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь “АНТИБИОТИКИЙН ТАЛААРХИ МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛАХ” ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГИЙН “ хүрээнд  хөдөө орон нутгийн 21 аймаг, УНТЭ-тэй онлайнаар холбогдон  “Нянгийн эсрэг эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 200 гаруй эмч, эмнэлгийн ажилчид хамрагдлаа.

УНТЭ-ээс 21 аймагт онлайн сургалт зохион байгууллаа 2

Сургалтыг хөтөлбөрийн дагуу “Эмнэлгийн нянгийн эсрэг эмийн удирдлагын хөтөлбөр”, “Антибиотикийн харилцан үйлчлэл “, “ Эмнэлэгт нянгийн тэсвэржилтийг бууруулах нь эмийн сонголт”, “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний стратеги”, “ Нянгийн эсрэг эм буюу антибиограммыг хэрэгжүүлэх”, “Нян судлалын шинжилгээнд сорьцыг цуглуулах, сорьцны чанарын үзүүлэлтүүд” зэрэг сэдвүүдээр  УНТЭ-ийн багш эмч нар болон  АШУИС Эм зүйн сургууль тэнхимийн багш нар сургалт хийсэн байна. 

УНТЭ-ээс 21 аймагт онлайн сургалт зохион байгууллаа 4

Сургалтын үеэр Антибиотикийг хариуцлагатай хэрэглэх” 1 сая амлалт өгөх цахим https://pledge.antibioticawarenessweek.org/ платформд орж, цахим амлалт өгөх линкийг танилцуулж, үйл ажиллагаанд нэгдэж  амлалт өгөхийг УНТЭ-с уриалсан юм. 

Сургалтын материал хичээлүүд, амлалтын хуудас,  линкүүдийг 21 аймаг руу ЭМХТ-өөс явууллаа. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ