2016 оны нэгдүгээр сарын 1-ээс НӨАТ тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд QR кодтой баримтаа цуглуулан бүртгүүлж, сар бүрийн сугалаанд оролцох боломжтой. Мөн жилийн эцэст бүтэн жил цуглуулсан НӨАТ-ын буцаан олголтын хувиа авахаар тус тус хуульчилсан билээ.
Иргэн танд бараа, ажил үйлчилгээ борлуулагч хувь хүн, аж ахуйн нэгжүүд борлуулалт хийх бүртээ стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт хэвлэн өгөх үүрэгтэй тул иргэн та худалдан авалт бүртээ баримт авч, цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр сугалаанд оролцож, НӨАТ-ын 20% хүртэл буцаан олголтод хамрагдах боломжтой.
Стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт /е-баримт/ олгоогүй хувь хүн, хуулийн этгээдийг Татварын ерөнхий газрын 1800-1288 дугаарт холбогдон санал гомдлоо илэрхийлэх боломжтой аж.