Үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, сүмогийн их аварга Харумафүжи зодог тайлахаар шийдсэнийг түүний дэвжээний эзэн өнөөдөр мэдэгджээ.
Өнөөдөртөө багтаан түүнийг Сүмогийн Холбоонд хүсэлтээ гаргана гэж Исегахама дэвжээний эзэн мэдэгдсэн байна.
Харумафүжиг олон нийт болон сүмогийн ертөнцөд учруулсан хохирлыг ингэж барагдуулахаар зоригтой шийдвэр гаргасан гэж тэр бас нэмж тайлбарлажээ.
Аравдугаар сарын сүүлээр Японы баруун нутгийн Тоттори хотод тэрээр доод зиндааны бөх Таканойвагийн биед халдаж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Эх сурвалж: Japan Today