Төрийн банкны харилцагч нар мөнгөн хариултаа хадгалаад АЗТАН боллоо



Жил бүрийн 10 дугаар сарын 31-нийг Дэлхий нийтээрээ мөнгөн хөрөнгөө хуримтлуулахад зориулах өдөр болгон “Олон улсын хуримтлалын өдөр" хэмээн тэмдэглэж ирсэн билээ. 

Төрийн банкны харилцагч нар мөнгөн хариултаа хадгалаад  АЗТАН боллоо Arslan.mn
Манай улсын хувьд Монголын Банкны холбоо Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг 2012 онд анх гаргаж, иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн юм. Энэ жилийн хувьд Монголын Банкны холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон ХБНГУ-ын Хадгаламжийн Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан, гишүүн банкуудтай хамтран Хуримтлалын өдөрлөг, бусад арга хэмжээг зохион байгуулж, иргэд, олон нийтэд хуримтлал гэж юу болох, хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлалын ач холбогдолын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж ажиллалаа.
Төрийн банк Дэлхийн хуримтлалын өдрийг угтан нийт харилцагчийнхаа дунд 1,5 сая төгрөгийн урамшууллын сан бүхий “Хариултаа хадгалаад урамшууллын эзэн болоорой” уралдаан зарласан бөгөөд Дэлхийн хуримтлалын өдөр урамшууллын эздийг тодруулан шагнал гардууллаа. 

Төрийн банкны харилцагч нар мөнгөн хариултаа хадгалаад  АЗТАН боллоо Arslan.mn
Монголын Хүүхдийн ордонд болсон нээлттэй өдөрлөгийн үеэр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны хооронд Төрийн банкны Автомат хуримтлалын үйлчилгээний дансандаа хамгийн их гүйлгээ хийж, хуримтлалаа нэмэгдүүлсэн иргэн Э.Доржсүрэн 700,000 төгрөг, Т.Мөнхбаатар 500,000 төгрөг, О.Лэгжмаа 300,000 төгрөгийн шагнал гардан авлаа.

Төрийн банкны Автомат хуримтлалын үйлчилгээ нь таны төгрөгийн данснаасаа хийж буй төлбөрийн гүйлгээний бутархай дүнг мянгатаар бүхэлчлэн тооцож, зөрүү дүнгээр хуримтлалын хадгаламжийн дансанд автоматаар шилжүүлдэг үйлчилгээ юм.

Харилцагч та иргэний үнэмлэхтэйгээ Төрийн банкны дурын салбар нэгжид ирж уг үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
Хэрэв та Гялс банк үйлчилгээг ашигладаг бол өөрийнхөө эрхээр нэвтэрч  энэхүү үйлчилгээнд бүртгүүлээрэй.

Төрийн банкны харилцагч нар мөнгөн хариултаа хадгалаад  АЗТАН боллоо Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ