Төрийн банк шинэ тооцооны төвийн нээлтээ хийлээ



Төрийн банк шинэ тооцооны төвийн нээлтээ хийлээ statebank

Төрийн банк нь Монгол Улсын бүх сум, суурин газарт байршсан нийт 500 гаруй салбар нэгж, мэргэшсэн хүний нөөцөөрөө дамжуулан банк санхүүгийн үйлчилгээг нэр төртөйгээр үзүүлж буй Монголын томоохон арилжааны банкуудын нэг билээ.

Энэ ч утгаараа  2,7 сая харилцагчиддаа банк санхүүгийн цогц үйлчилгээгээ тав тухтай орчинд түргэн шуурхай хүргэх зорилгоор, банкны стандартад нийцсэн шинэ Тооцооны Төвийг Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Ногоон нуур гудамж Ражив Гандигийн нэрэмжит политехникийн коллежийн хойд талд байрлах “Pro Оne” төвд шинээр нээлээ.

Дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээтэй, үнэ цэнэ бүхий үндэсний тэргүүлэгч банк Төрийн банк нь хүн ам олонтой Сүхбаатар дүүргийн 11-р хороонд шинээр нээгдэж буй “Хоймор” Тооцооны Төвөөр дамжуулан  санхүүгийн цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж эхэлсэн нь харилцагчаа хүндэтгэж, үйл ажиллагаагаа улам ойртуулсан явдал болж байгааг Төрийн банкны Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн онцоллоо.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ