Жинань хотын Ардын их хурлын байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа



Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын Жинань хотын Ардын их хурлын байнгын хорооны дарга Ин Иү Чианыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн,  нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Жинань хотоос Ардын их хурлын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Чин Жүн Вэн, Худалдаа, аж үйлдвэрийн хэлтсийн дарга Сүн И Хуэ, Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Жан Ши Пин,  Худалдаа, аж үйлдвэрийн хэлтсийн гадаад эдийн засаг, хамтын ажиллагааг хариуцсан газрын дарга Хү Ан Жиан болон бусад албаныхан байлцав. Тэд Улаанбаатар, Жинань хотын хоорондох харилцааг хөгжүүлэх суурийг тавих, хоёр хотын бизнес эрхлэгчдийн хоорондох харилцааг гүнзгийрүүлэх, Аялал жуулчлал болон соёл урлагийн хамтын ажиллагааг ахиулах, Жинань хотын Монгол Улсад хийх хөрөнгө оруулах боломжийн  талаар санал солилцсон юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Хоёр хотын хамтын ажиллагаа аль ч салбарт хөгжих бүрэн боломжтой. Тиймээс өнөөдрийн уулзалтад нийслэлийн нэлээн томоохон салбарын дарга нартай оролцож байна. Бид бүхэн үр дүнтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлхийн тулд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах нь зүйтэй гэж бодож байгаа. Манай хотын хувьд та бүхнээс туршлага судалж хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн онцоллоо.

Жинань нь БНХАУ-ын баруун хэсэгт байрлах Шаньдүн мужийн төв хот юм. Хятадын гурван том эртний соёлын нэг болох Лүншань соёл нь Жинаниас үүсэлтэй аж. Энэ нь дэлхийн орнуудад "дөрвөн мянган жилийн өмнөх дэлхийн бөмбөрцөг дээрх соёл иргэншлийн хамгийн шилдэг бүтээл"-ийн төлөөлөгч гэгджээ.

 

Түүнчлэн Жинхү, Жаожи төмөр зам Жинаньд нийлэх бөгөөд өндөр хурдтай Жинхү төмөр зам мөн удалгүй нээгдэх гэж байна. Жинаниас галт тэргээр хоёр цаг явбал Бээжин, Шанхай зэрэг том хотод хүрнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ