Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа




Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон бусад албаныхан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Иргэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бутэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “”Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ажлыг түр зогсоосон. Өнөөдөр төслийн талаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсоод цааш нь нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулна. Ингээд Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг холбогдох албаныханд  болон иргэдэд шуурхай хүргэх болно” хэмээв.

Монголын үндэсний барилгын ассоциацийн хуулийн мэргэжилтэн Д.Ууганбаяр “Нийслэлийн Засаг даргын 2016 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх үйлчилгээ бий болгох эрх олгосон байдаг. Тус газрыг нийслэлийн ЗДТГ эзэмшдэг бөгөөд Монголын үндэсний ассоциацитай “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Монголын үндэсний ассоциаци нь 150 гаруй аж ахуйн нэгжийг энгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага. Эдгээр аж ахуйн нэгжийн дунд сонгон шалгаруулалт явуулаад уг төслийг “Бүти” ХХК хэрэгжүүлхээр болсон юм. Ажлыг гүйцэтгэгч компани нь зардлаа цэвэр өөрөөсөө гаргаж байгаа. Төслийг хэрэгжүүлснээр нэг ёсондоо ажлын байрыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зэрэг давуу тал ихтэй. Мөн газрын 0 тэнхлэгээс дээш ямар ч барилга байгууламж барихгүй. Иргэдийн яриад байгаа шиг хөшөө, усан оргилуурыг үгүй болгохгүй. Харин ч одоо байгаа ногоон байгууламжийг 10 дахин нэмэгдүүлж, усан оргилуурыг өшөө томсгож, хөшөөг эргүүлэн тавьж, тохижуулна. Энэ ажлыг Монголын үндэсний ассоциацид нэгдсэн аж ахуйн нэгжүүд монголын хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байгаа” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ