“АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа



Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хууль Сахиулахын Их сургуулийн Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэн, МХАҮТ Онцгой байдлын сургууль хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, их дээд сургуулийн эрдэмтэн багш судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, хороодын засаг дарга нар иргэд аж ахуйн нэгжүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлыг бууруулахад төрөөс баримталж байгаа бодлого, тулгамдаж байгаа асуудлууд, хор уршгийг хэрхэн арилгах, дэвшилтэт техник, технологийн талаар илтгэлүүд тавьсан юм.

Мөн арга хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахад зориулж бүтээсэн дэвшилтэт техник технологийн бүтээгдэхүүнээрээ 20 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож танилцуулгаа хийсэн юм. 

Нийслэлийг цэвэр агаартай эрүүл аюулгүй амьдрах орчин бий болгох, агаарын бохирдлоос эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт судалгаа, шинэ санал, шийдлийг хэлэлцэж тулгамдаж буй асуудлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр суурилсан бодлого хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг хэлэлцүүлгээс гаргана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.       

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ