16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас сүүлд 2017 оны 9 сарын 29-нд дөрвөн иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр Сонгинохайрхан дүүргээс 7 иргэн, Сүхбаатар дүүргээс 4 иргэн, Чингэлтэй дүүргээс 2 иргэн, Баянзүрх дүүргээс 2 иргэн, Баянгол дүүргээс 1 иргэн тус тус урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах шаардлага хангаж, нийт  16 иргэн орон сууцныхаа түлхүүрээ хотын даргаас гардан авлаа.   

СХД-ийн иргэн С.Цэрмаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагын багт ийм сайхан ажил санаачлан хийж байгаад талархаж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн нүдээ олсон ажил болсон байна. Та бүхний цаашдын ажил, амьдралд амжилт хүсье” хэмээв.

 “Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас зохион байгуулж байгаа энэ ажил бол үр дүнтэй сайн ажил болж байна. Залуу гэр бүл өөрийн гэсэн орон байртай болно гэдэг амьдралын маш том баталгаа. Маш их баяртай байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын хамт олонд талархсанаа илэрхийлмээр байна” хэмээн СХД-ийн иргэн Ж.Батсайхан ярилаа.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан бөгөөд үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15,000 орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, Энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийллээ.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ