Амралтын өдрүүдэд 4000-5000 иргэн зорчиж, 300-450 автомашины бөөгнөрөл үүсдэг Зайсангийн аман дахь авто зогсоолын цогцолбор дуусч, өнөөдөр нээлтээ хийхээр болжээ.
Зайсан, Баруун ширээтийн чиглэлийн "Аялал жуулчлалын зам" нь 2,05 км урт, замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, нэг талдаа 2,25 метр өргөн явган хүний зам, дугуйн замтай, 300 авто машины зогсоолтой, гэрэлтүүлэгтэй, борооны усны шугамтай.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Богд ууланд алхдаг, аялдаг хүмүүст зориулж авто машины зогсоол байгуулахаар гаргасан шийдвэр олон бэрхшээлийн ард гарч биеллээ оллоо” гэжээ.
Эко ариун цэврийн байгууламжийг ч энд мөн барина. Замын ажлын нээлт өнөөдөр 12.00 цагт болно.