Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшүүлэх турших үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ



Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хог хаягдлын менежмент, бодлогын хүрээнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1, 2, 3-р хорооны сонгогдсон орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах үйл ажиллагааг хэвшүүлэх туршилтын бодлогын төслийг тус дүүргийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Өдөр тутам удирдан хэрэгжүүлэх, хяналт тавих, талуудад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх байгууллагаар "Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн" ТББ нь хамтран ажиллаж байгаа юм.   

Тус бодлогын хүрээнд 3R болон хог хаягдлын хууль дүрэм, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэхэд талуудын үүрэг, оролцоо ямар байхыг тодорхойлж өгөх зорилгоор сургалт зохион байгуулагдаж  байна. 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр туршилтын төслийг үнэлэн дүгнэж хог ангилан ялгалтын талаарх жишиг загварыг тодорхойлно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.



 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ