МУ-ын Эрчим Хүчний сайд Ц. Даваасүрэн Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсонг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкнаас манай оронд “Эрчим хүчний төсөл”-ийг хэрэгжүүлж, багагүй үр дүн өгсөн. Тэгвэл төслийн хоёр дахь шат удахгүй эхлэх юм.
Монгол Улсын эрчим хүчний салбар, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор түгээх компаниудын эрчмийн алдагдлыг бууруулж, эдийн засгийн чадавхийг сайжруулах, техникийн найдвартай ажиллагааг хангах, баруун бүсийг байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг дотоодоос ханган ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллана. Энэ ажлын хүрээнд нар, салхи болон усан цахилгаан станцуудын тоог нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар олон ажил хийгдэх болно гэдгийг салбарын сайд цохон тэмдэглэлээ.
Ингэснээр одоо хэрэгжиж байгаа хоёр тарифтай тоолуур, шөнийн тарифын хөнгөлөлтийг улсын хэмжээнд ханган ажиллах ч боломжтой гэдгийг хэлсэн юм.