Абэ Путинийг төрсөн нутагтаа хүлээн авах хүсэлтэй байна



ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн төрөлх нутаг болох Ямагучи мужид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хүлээн авч, уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Би Ерөнхийлөгч Путинийг Ямагучи мужид урих хүсэлтэй байна гэж Шинзо Абэ тус мужийн сонгуулийн комиссын тэргүүнтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

Тавдугаар сарын 17-нд Оросын Сочи хотноо болсон Путин болон Абэ нарын уулзалтын дараахан ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Оросын төрийн тэргүүн энэ оны сүүлээр Японд айлчилж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Харин ОХУ-ын Төрийн думын дарга Сергей Нарышкин Токио хотод айлчлах үеэрээ “Путин энэ онд багтаан Японд айлчилж магадгүй” гэж мэдэгджээ.

"ОХУ-Японы харилцааг бүхэлд нь бэхжүүлэхийн тулд улс төр, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг илүү идэвхтэй болгох замаар сайн, сайхан боломжуудыг бий болгож байна. Энэ ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Бидний зохион байгуулсан уулзалт, зөвлөгөөн нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Япон хийх айлчлалын эхлэлийг тавьж байгаа юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Моргулов тавдугаар сарын 31-нд мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Путиний Японд хийх айлчлалын өдрийг хараахан тохиролцоогүй байна гэсэн байна. Японы тал Путинд хэдэн жилийн өмнө айлчлал хийх урилга илгээсэн боловч ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний дараа Япон Өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээнд нэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Путиний Японд хийх айлчлал хойшлогдсоор байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Холбоотой мэдээ

Репортлов

Шинэ мэдээ