сүүлийн хэдэн өдрүүдийн турш өөрийн Instagram хуудсаараа дамжуулан нууцхан мэдэгдэл хийж, шинэ уруулын будгаа сурталчилж байжээ. Өнгөрсөн долоо хоногт хар өнгийн уруулын будагтай зургаа нийтэлсэн Рианна саяхан нил ягаан өнгийн хүрмээ ижил туяатай уруулын будагтай хослуулан "Ойлгож байна уу?" гэх гарчигтай пост хийснийг магадгүй та ч бас анзаарсан байх. Харин тэгвэл одоо нууц дэлгэгдлээ. Fenty Beauty брэнд "Mattemoiselle" нэртэй 14 төрлийн өнгөтэй шинэ уруулын будгаа арванхоёрдугаар сарын 26-нд худалдаанд гаргах гэж байна.
Матт бүтэцтэй шинэ уруулын будаг нарийхан төмөр савлагаатайгаар гарах бөгөөд ногоон, нил ягаан, улбар шар, цэнхэр гэх зэрэг байж болох бүхий л тод өнгөнүүдийн сонголттой байх болно.