Шинэ Зеландын Ерөнхий сайдын албыг найман жилийн турш хашиж байгаа Жон Ки албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна.
Тэрбээр огцрох тухай мэдэгдэлдээ "би улс төрийн замналынхаа төлөө гэр бүлээ золиосолсон" гэж дурдсан байна.
"Үнэ цэнэтэй энэ ажлынхаа төлөө, хайртай эх орныхоо төлөө би бүхнээ зориулсан. Энгийн үгээр хэлбэл, энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай, сэтгэл хангалуун, сэтгэл хөдөлгөм мөчүүд байлаа. Надад улс төрийн гайхалтай замнал байсан хэдий ч би өөрийгөө мэргэжлийн улс төрч гэж үзэж байгаагүй. Миний улс төрд гаргасан амжилтыг парламентад хэр удаан байснаар минь дүгнээсэй гэж хүсэхгүй байна. Манай Үндэсний нам гайхалтай ажиллаж байгаа бөгөөд дараагийн сонгуульд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна" гэж Жон Ки мэдэгджээ.