“Цагийн ажлын бирж” нээлтийн ажиллагаа болно



“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т ажил хайгч, оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангаж, орлого нэмэгдүүлэх болон нийтийг хамарсан ажил зохион байгуулах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх цагийн ажлын бирж нээж, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол  сургалтын байгууллагын дэргэд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 төвтэй хамтран ажиллаж байна. 40 орчим оюутан өдөр өнжүүлэх төв, гоо сайхны газар, зөөгч,  үйлчлэгч гэх мэт үйлчилгээний ажилд зуучлагдан орсон. 

Тус цагийн ажлын биржийн нээлтийн үйл ажиллагаа багшийн дээдийн зүүн талд байрлах Сонор плаза төвийн 5 давхарт 2017 оны 12 сарын 18-ны 14.00 цагт болно. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын удирдлагуудын төлөөлөл Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын удирдлагууд болон цагийн ажилд бүртгүүлсэн болон зуучлагдан ажилд орсон оюутан залуус оролцох юм. 

Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ