“Иракийн мисс” тэмцээний ялагч Сара Идан “Ертөнцийн мисс” тэмцээний үеэр “Израилийн мисс” Адар Гандельсмантай хамт зураг авахуулснаасаа болоод гэр бүлийн хамт эх орноосоо дүрвэхэд хүрчээ.
Охид өнгөрсөн сарын 26-нд Лос-Анжелес хотноо болсон тэмцээний төгсгөлийн шатны үеэр хамтдаа зургаа авахуулсан байна. Тэд хоёр орныхоо харилцааг хүндхэн гэдгийг мэдсэн хэрнээ өөрсдийн хуудсандаа зургаа тавьж, энх тайван, хайрыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Гэтэл олон нийтийн сүлжээ хэрэглэгчид Сараг “хямдхан хүүхэн” хэмээн доромжилж, там руугаа тонилохыг хүссэн байна. Араб хэлтэй эх сурвалжууд энэхүү сэлфиг доромжилсон зураг гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж: Updown.mn