Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны 2017 оны шилдэгүүдээ шалгарууллаа.
“Шилдгийн шилдэг гишүүн байгууллага”-аар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хороо, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хороо, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хороо, “Шилдэг орон нутгийн ҮЭ-ийн хороо”-гоор Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хороо шалгарлаа.
Харин “Шилдэг эмэгтэй лидер”-ээр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Цэцгээ, “Шилдэг залуу лидер”-ээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Оюунчимэг, “Шилдэг сонгуультан”-аар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны эмэгтэйчүүдийн хэсгийн ахлагч Г.Наранжаргал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Ариунтунгалаг , Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга, “Шилдэг нягтлан бодогч” М.Доржпагам, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч Р.Алтанцэцэг, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч “Шилдэг дэмжигч”-ээр Л.Төмөрбаатар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга О.Хуягцогт, Сангийн яамны төсвийн зарлагын хэлтсийн дарга Ц.Төмөр-Очир, Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Лхагва, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нар тус тус шалгарсан байна.