Хангарьд ордонд
08:40 цагт "Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо" сэдэвт зөвлөгөөн болно.
СТӨргөөний 3 давхрын ШУА-ийн Их чуулганы танхимд
09:00 цагт "Монголын төмөр замын салбарын эрх зүйн шинэчлэл ба хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
Best Western зочид буудлын хурлын танхимд
10:00 цагт “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын түншлэл” бизнес уулзалт болно.
НМХГ-ын хурлын танхимд
10:00 цагт Цагаан будаатай холбоотой олон нийтийн сүлжээгээр цацагдсан асуудлын талаар мэдээлэл хийнэ.
Багшийн хөгжлийн ордоны 4 давхарт
11:00 цагт Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх талаар мэдээлэл хийнэ.
Сонгинохайрхан дүүрэгт
11:30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ажиллана.
MN-Мэдээллийн төвд
11:30 цагт Тост, Тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалтын бүсийн зааг дагуу байрлах газар нутагт олгосон хоёр тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай шүүхийн маргаантай асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Л.Сүрэнхүү нар хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагт Барилгын салбарын тулгамдсан асуудлын хүрээнд төрийн захиргааны зарим нэг чиг үүргийг тус салбарын ТББ болон мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудлаар төрийн бус байгууллага, холбоод байр сууриа илэрхийлж мэдээлэл хийнэ.