Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 2. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Уул
Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
Хамтрагчтайгаа сээтгэнэх нь урьдчилж хэлэхийн аргагүй үр дүнд хүргэнэ. Шинэ танил тань таны толгойг агшин зуур эргүүлж магадгүй. Гэвч танд сээтэгнэл биш жинхэнэ хайр дурлал хэрэгтэй. Зүрх сэтгэлээ нээхэд бүү яар. Учир нь таныг ойлгодог, хүнд хэцүү үед таныг дэмжих чадвартай хүн л таны хажууд байх ёстой. Хайрын шинэ роман эхлүүлэхэд тохиромжгүй үе.
Хэтэрхий өөдрөг чиг хандлага таны хувийн харилцаанд бэрхшээл маргааныг бий болгоно. Ялангуяа материаллаг эд зүйл болон санхүүгийн бүхий л хэрэг явдлуудын талаар муу зүйлсийг араасаа дагуулна. Хэтэрхий нарийн харамч байх нь бусдын үл итгэх байдлыг нэмэх болно. Эргэн тойрныхоо дуусгаагүй ажил нь илүү дарамт болон стрессийн шалтгаан болно. Спортын үйл ажиллагаанд оролцох эсвэл бусад биеийн хүчний үйл ажиллагаа нь өнөөдөр танд сөргөөр нөлөөлнө.
Тайван байх өдөр. Таны бүхий л санал бодол ажилдаа ч анхаарах сөхөөгүй байгаа бололтой. Гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь хамгийн сайн бүгдийг зугаатай, инээдтэй байлгах арга. Гэвч бүх зочид хамаатан садан эсвэл хайртай найзууд болон гэр бүлийнхэн чинь аз жаргалтай мөн нийцэрхүү байж чадахгүй. Тэдний мэдрэмж нь ямар нэг тусгайлан хайртай хүнээ санана. Энэ нь тэднийг сэтгэлдээ шаналгаатай байхад хүргэнэ.
Таны тэсвэр тэвчээрийг хязгаарт хүргэх хувийн эсвэл бизнесийн хамтрагчтайгаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй харилцаа үүснэ. Ажлын долоо хоногт бүх хүчээ зарцуулахаасаа өмнө хамтрагчийнхаа айдас санаа зоволтыг багасгахад тусалвал амар амгалан тогтоно. Архаг өвчин таниас анхаарал хандуулахыг шаардана. Цаг товлосон бол уулзалтандаа заавал оч. Орой сайн унтаж амарвал стресс тань буурна.
Таны дарга хуучныг баримтлагч хүн бол санаа бодлыг чинь дэмжихгүй. Тиймээс түүнийг худлаа ч гэсэн аялдан дагах хэрэг гарна. Түүний өрөөний хаалгыг болгоомжтой түгш. Тайван байж боломжийг хүлээ. Ойр дотны хүмүүсийнхээ уурыг бүү хүргэ.
Та ямар нэгэн сайн мэдэхгүй хүнд түшиглэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол төлвлөгөөгөө эргэж нэг сайн хараарай. Зарим нэг тань дүрэм журмаас болоод тэвчээргүй болж мэдэх тул болгоомжтой байгаарай. Хэрвээ та дүрэм журмыг зөрчихөөр төлөвлөж байгаа бол бүх юм буруугаар эргэнэ. Хэрвээ та судалгаа шинжилгээ хийх бодолтой байгаа бол одоо судалгаа хийхэд яг тохирсон цаг.
Ихэнх жинлүүрүүд сайн гүйцэтгэсэн ажлаасаа шалтгаалан нэр хүнд нь өснө. Найз нөхөд гэр бүл тань таны амжилтаар бахархах болно. Эерэг нөлөөгөөр өөрийгөө хүрээлүүлэх нь таныг амжилтаараа бахархах сэтгэл төрүүлэх болно. Оюутан залуус оюун ухаанаа сэргээхийн тулд хичээлээсээ бага зэргийн завсарлага ав. Эрүүл мэндээ сайжруулахын тулд цэвэр агаарт аялж, дасгал хөдөлгөөн хий.
Ихэнх хилэнцийнхэн энэ өдөр өмнөх амьдралдаа цэг тавих болно. Ганц бие хүмүүст ер бусын учрал тохиолдоно. Энэ нь гэхдээ гэрлэлт бус түр зуурын харьцаа байх магадлал их. Учир нь та ирээдүйн хань болох хүндээ өндөр шаардлага тавьдаг. Удаан хугацаанд хүлээсэн азгүй гэрлэлт тань удаан хугацааны дараа л хэвийн байдалд оруулах болно.
Танд буруу зохицуулсан нөхцөл байдалдаа шийдэл олох өнгөрсөнд хийсэн ажил хэргээ дахин харах боломж гарна. Хэрэв чухал стратеги төлөвлөгөөнүүдээ гаргасан бол одоо хэрэгжүүлэх цаг болсон. Хүүхдүүд болон хайрын харилцаатай байгаа хүний тань харилцаа сайжрах боломж гарна. Амжилтын түлхүүр нь та өөрийн бодол санаагаа шударга байдлаар илэрхийлэх чадвар юм. Хэрвээ чухал нөхцөл байдлын шийдвэрт санаа тань хоёрдоод байвал шийдвэр гаргахаасаа өмнө хэд хоног хүлээх нь хамгийн зөв арга болно.
Бусадтай нээлттэй байх нь сэтгэл ханамжтай нөхцөл байдлыг авч ирнэ. Өөрийнхөө зорилгодоо тууштай бай. Нууцлагаар эрэн сурвалжилж ажлаа удирдан явуулахад тааламжтай цаг үе юм. Судалгаа нь зарим сонирхолтой үнэн байдлыг илрүүлнэ. Таны төсөөлөө ч үгүй санааг таны өрсөлдөгч аль хэдийн олж харсан байх болно. Санхүүгийн сорилт нь зарим санаа бодлыг тань өөрчлөхөд хүргэнэ. Өөрийнхөө нөөц бололцоог дайчил.
Од гаригийн нөлөөллийн бүтээсэн хийх ёстой зүйлс, хийх ёсгүй зүйлс гэсэн урт жагсаалт гарч ирнэ. Онцгойлон төлөвлөгөөгүй ямар нэгэн зүйлгүй бол урагшлах гэсний хэрэггүй. Дүгнэлт, шийдвэрт хүрэхээсээ татгалзаж өөрийн авьяас чадвараа хэт өндрөөр үнэлэх хэрэггүй. Цагийг сайхан өнгөрүүлээрэй, гэхдээ мөнгө үрэх гэсний хэрэггүй.
Загасны олонх нь шинэ хайр дурлал авчрах хүмүүстэй танилцаж найз нөхөд болж магадгүй. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх нөхцөл байдал үүснэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Үнэндээ өнөөдөр та бүхий л чухал гэж бодсон шийдвэрүүдээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байж шийдсэн нь дээр. Сайн найзад тань мөнгөний хэрэгцээ гарсан ч гэлээ та өөрийнхөө боломжийн хэрээр л мөнгө зээлүүлээрэй.