Рок-н-роллын хаан Элвис Пресли хамгийн том зээ Райли Кио ээжийнхээ сонгосон замаар явж, жүжигчний карьер хөөжээ. Түүнийг “Mad Max: Fury Road” кинонд тоглосноор үзэгчид танина.
Эрнест Хемингуэйн ачинцар Дри Хемингуэй 1987 онд төржээ. Өдгөө тэр Америкийн чамгүй алдартай загвар өмсөгч, жүжигчин болжээ. Дри Хемингуэй Gucci, Жан-Пол Готье, Valentino болон H&M зэрэг загварын алдартай компаниудтай хамтран ажилладаг. 2016 оны гуравдугаар сард При Playboy сэтгүүлийн “Онцлох бүсгүй”-гээр тодорч байсан.
“Game of Thrones” киноны Робб Старкын сүйт бүсгүйн дүрийг Уна Чаплин бүтээжээ. Тэр Их Британийн хааны Театр урлагийн академийг төгсөгч. 31 настай Уна Чаплины жүжигчний карьер нь дөнгөж эхэлж байгаа гэж хэлж болно.
Крис Эванс (Иосиф Сталины зээ)
Иосиф Сталины охин Светлана Аллилуевагийн бага охиныг Крис Эванс гэдэг. Кристина хүүхэд байхдаа Ольга гэдэг нэртэй байжээ. Гэхдээ Ольга насанд хүрмэгцээ нэрээ өөрчилсөн юм. 2011 онд тэр Daily Mail-д ярилцлага өгөхдөө “Миний ээж амьдралынхаа туршид өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг байсан. Харин нийгэм түүнийг үргэлж эцэгтэй нь харьцуулж үздэг байлаа. Өвөөгийн маань хийж байсан зүйлс ээжид үнэндээ таалагддаггүй байсан” хэмээн ярьсан байдаг ажээ.
Ален Делоны ач Элисон “Blue Island” кинонд тоглосон, чамгүй авьяаслаг жүжигчин. Гэхдээ тэр загварын өмсөгч болоход илүүтэй анхаарлаа хандуулж байгаа аж.
Британи, Швед гаралтай гэж хэлж болно. Урлагийн сургуулийн оюутан, загвар өмсөгч Эмма одоо 23 настай. Тэр загварын бизнест дөнгөж тодорч байгаа. Грегорио, Сантьяго гэсэн хоёр хүүтэй.
Пабло Пикассогийн зээ охин орчин үеийн урлаг судлаач, түүхч мэргэжилтэй. “DWP Editions” судалгааны компанийн эзэн. Түүний байгуулсан компани алдартай зураач өвөөгийнх нь түүхийг судлах, уран бүтээлийг хадгалж, цуглуулж, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ажээ.