Алдартнууд олны өмнө гарч ирэхийнхээ өмнө өмсөж зүүхээ сайтар цэнэж гарч ирдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэд, ялангуяа Холливудын сайхан бүсгүйчүүд гоёмсог урт даашинзныхаа дор том размерын туфльтэй гарч ирдэгийг анзаардаг хүн тун цөөн.
Магадгүй та тэдний улаан хивсэн дээгүүр маш удаан гэгч нь түүртэн алхаж байгааг анзаарсан байх л даа. Харин тэднийг сайтар ажиглавал олонх нь хэдэн размер том гутал өмссөн байх нь бий. Яагаад гээч?
Асуултын хариулт тун энгийн ажээ. Од бүсгүйчүүд ёслолын үеэр хэдэн цагаар өндөр өсгийт дээр явах хэрэг гардаг. Үүнээс болж хөл нь хавагнадаг байна. Тиймээс холголт, барих зэрэг элдэв таагүй асуудал үүсэхээс сэргийлэхийн тулд баячууд, одод эртнээс бэлтгэж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: Updown.mn