Манай оронд хүйтний улирал ойртож, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замынхалдвар нэмэгдэх хандлагатай байгаа тулиргэд, олон нийтэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Томуу томуу төст өвчиннь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин. Халдвар нь амьсгал, агаар дусал, ахуйн замаар халдварлана.
Ялангуяа дархлаа суларсан, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүст үгдрэх хүндрэх хандлагатай байдаг.
Тиймээс та бүхэн өөрсдийгөө хамгаалахын тулд дараах аргад суралцаарай.
- Амны хаалт хэрэглэх;
- Гараа байнга угааж занших
- Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уулгах;
- Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, содтой усаар угаах;
- Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийх;
- Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол аль болох гэрээс гарахгүй байх;
- Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
- Хэрвээ томуу, томуу төст өвчнийшинж тэмдэг илэрвэляаралтайэмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.
Илрэх шинж тэмдэг:
- Халуурах
- Ханиалгах
- Толгой өвдөх
- Үе мөч булчингаар өвдөх
- Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
- Цөөн тохиолдолд бөөлжих суулгах
Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, анхаарал, халамжаабууруулж болохгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа