Хятадын сансрын станц дэлхийд унаж сүйрнэ



БНХАУ-ын “Tiangong-1” сансрын станц задгай сансарт ямар ч удирдлагагүй явж байна. Дэлхийд унаж сүйрэх магадлалтай байна гэж олон улсын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тус улс 2011 оны есдүгээр сард станцыг задгай сансарт хөөргөж дэлхийн тойрог замд оруулсан юм. Гэвч 2016 онд станцаас холбоо тасарч, 2017 оны сүүлчээр, эсвэл 2018 оны дундуур дэлхийд унаж сүйрнэ гэж анхааруулжээ.

8.5 тоннын жинтэй  “Tiangong-1” сансрын станцыг дэлхийн хаана, хэзээ унахыг эрдэмтэд тодорхойлж чадахгүй байна. Учир нь уг станц дэлхийн тойрог замд жолоодлогогүй явж байгаа юм. Өнгөрсөн оны аравдугаар сард “The Aerospace Corporation” Хятадын станцыг 2018 оны нэгдүгээр сард дэлхийд унана гэж тооцоолж байв. Тэдний үзэж буйгаар станцыг хот, тосгон, хүн амьдардаг нутагт унахаас сэргийлэх ёстой. Хуурай газарт унаж сүйрсэн тохиолдолд тусгай хамгаалалтад авах шаардлагатай гэнэ.

Судлаачид “Tiangong-1” сансрын станцыг дэлхийн хойд өргөрөгийн 43, өмнөд өргөрөгийн 43 хэмд орших далайд буулгах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Time.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ