19 настай оюутан Кэти Толж бол Австралийн тун авьяаслаг нүүр хувиргагч бүсгүй билээ. Инстаграмд 12 мянга гаруй дагагчтай тэрбээр нүүр будалтын хэрэгслээр тун өвөрмөц дүрслэл бүхий бүтээлүүдийг нүүр болон гаран дээрээ зурдаг бөгөөд энэхүү чадварыг бие дааж эзэмшжээ.
“Би өнгөрсөн жилийн эхээр Инстаграм хаягаа нээсэн. Харин бүтээлээ жилийн дунд үеэс танилцуулж эхэлсэн. Нүүрээ таллаж хоёр өөр янзаар буддаг арга маань тун шинэлэг зүйл. Гэхдээ би хар багаасаа л бүтээлч нэгэн байсаар ирсэн. Би YouTube-ээр маш олон янзын бичлэгүүдийг үзсээр өөрийн гэсэн арга барилаа эзэмшсэн” хэмээн тэрбээр ярьсан юм.
Хүмүүсийг уулга алдуулж чаддаг авьяаслаг бүсгүйн бүтээлүүдээс танилцуулж байна.
Эх сурвалж: Wikimon.mn