ШАТАХУУНД хязгаарлалт тогтоосон аж ахуйн нэгжээр ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ байхыг зөвлөв



Нефть импортлогч “Магнай трейд” , “Сод Монгол”, “Тэс Петролиум” компани шатахууны жижиглэнгийн борлуулалтанд хязгаар тогтоосноос автомашинтай иргэд АИ-92 автобензин болон дизель түлшийг их хэмжээгээр худалдан авч нөөцөлж байсан нь саяхан. Энэхүү үйлдлийн улмаас  ШӨХТГ-аас шатахууны үнийг зохиомлоор өсгөсөн “Магнай трейд” , “Сод Монгол”, “Тэс Петролиум” компанид шалгалт хийж хязгаарлалт хийсэн үндэслэлийг тогтоон зохих хариуцлагыг тооцохоор болжээ. Тодруулбал, “Тэс Петролиум” компанийн шатахуун түгээх станцууд АИ-92 автобензин болон дизель түлшийг 30 мянга, “Магнай трейд” , “Сод Монгол”, компаниуд  100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнгээр борлуулалт хийхгүй хэмээн хязгаар тогтоосон байсан юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд А-80 автобензин 61,АИ-92 автобензин 46, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байгаа учир шатахууны хомсдолд орно гэж  эмээх шаардлагагүйг ШӨХТГ-аас мэдэгдэж байна. Мөн жижиглэнгийн борлуулалтад хязгаарлалт тогтоогоогүй аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхийг жолооч нарт зөвлөлөө.

  Эх сурвалж: Монголын үнэн 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ