НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа



Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат нар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, хамтарсан тандалт судалгаа, хяналт шинжилгээ зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга О.Нандин-Эрдэнэ, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд нар оролцлоо.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хүний ажиллах, амьдрах, суралцах болон хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийг илрүүлэх, бууруулах,  эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, орчны эрүүл мэндийг дэмжих ажлыг хэвлэл мэдээллийн салбарт хамтран зохион байгуулах юм.

Нийгмийн мэдээллийн сүлжээнд иргэдэд зориулсан зөвлөмж, сэрэмжүүлэг, сурталчилгааны мэдээллийг шторк, инфограф, постер, харандааны түүх хэлбэрээр нийгэмд түгээх ажлыг хамтран зохион байгуулж, харилцан дэмжлэг үзүүлэх,  нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед мэдээллийг шуурхай солилцох, хамтарсан баг томилох, хамтарсан шийдвэр гаргах зэрэг олон ач холбогдолтой аж.

 

 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ