Автомашины хөдөлгүүрийн УТАА 260 гаруй төрлийн ХОРТ БОДИС агаарт ялгаруулдаг



Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60 хувийг гэр хорооллын өрхүүдийн яндангаас гарч буй утаа, 20 хувийг автомашины утаа бүрдүүлж байгааг МХЕГ мэдээлсэн. Тэр дундаа автомашины хөдөлгүүрийн утаа хүний эрүүл мэндэд хамгийн хортой болохыг НҮБ анхааруулж байна. Учир нь автомашины утаа нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг болохыг ДЭМБ тогтоосон. Үүний улмаас амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг, сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, бие ядрах сульдах цаашлаад хорт хавдар үүсэх, ураг эхийнхээ хэвлийд өсөлт нь зогсох зэрэг ноцтой үр дагавар гарч байгаа юм.

Өвлийн улиралд царцсан автомашин тэр дундаа хуучин автомашин хорт утаа маш их ялгаруулдаг. Харин өнгөрсөн оноос цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинуудын ОАТ-ын хэмжээг насжилт болон хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулан ойролцоогоор 1-6 сая төгрөг болгосон юм. Ингэснээр хуучин автомашины импортыг хязгаарлах алхам хэрэгжиж эхэлсэн. Татвар нэмэгдсэнээс хойш буюу өнгөрсөн оны III улиралд суудлын автомашины импорт өмнөх улирлаас 20 гаруй хувиар буурсан байгааг ҮСХ мэдээлсэн юм.

Мөн татварын нэмэгдлээс шалтгаалан хуучин автомашины үнэ 2-5 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь инфляци өсөхөд голнөлөө үзүүлж байгааг ҮСХ мэдээлсэн. Гэхдээ хэрэгцээ шаардлагаа даган хуучин автомашины импорт буурах хандлагагүй байгаа юм. Харин шинэ автомашины татвар төдийлөн өөрчлөгдөөгүй. Хөдөлгүүрийн багтаамж 4500-аас бага, 0-3 жилийн насжилттай автомашины татварыг 25-325 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нь шинэ автомашины ханшид нөлөөлөөгүй талаар дистрибьюторууд мэдээлсэн юм.

 
 
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ