Үүнийг үс болон сормуусандаа түрхээрэй. Үр дүн нь таныг алмайруулах болно!



Хэрхэн үс, хөмсгөө ургуулах вэ?

Та “Үс, хөмсгөө хэрхэн ургуулах вэ?” гэж санаагаа чилээж суух хэрэггүй боллоо. Учир нь танд ердөө касторын тос (castor oil) байхад хангалттай бөгөөд үүнд агуулагдах “Омега 9” нь үсийг богино хугацаанд ургуулж, хөмсөг, сормуусыг ч мөн уртасгах ач тустай байдаг аж. Касторын тосыг Монголчууд “тосон туулга” гэх нэрээр нь илүүтэй сайн мэддэг билээ. Та ямар нэгэн химийн хорт бодис ашиглалгүйгээр үс, хөмсөг болон сормуусаа уртасгахыг хүсч байвал касторын тосыг сонгож хэрэглээрэй.

Хийх арга:

Хэрэг болох зүйлс:

Касторын тос – 5 халбага
Кокосын тос – 5 халбага
Бэлтгэх арга:

Кастор болон кокосын тосоо хольж, хутгана. Та үсээ угаасны дараа үүнийгээ үсний угаас үзүүр рүү болон хөмсөг, сормуусандаа түрхэж хонуулаарай. Өглөө нь үсээ бүлээн усаар зайлж, хөмсөг, сормуусаа ч мөн арчаарай. Та энэхүү аргыг туршиж үзсэнээр гайхалтай үр дүнг биеэр мэдэрч, богино хугацаанд хүслээ биелүүлэх боломжтой юм. Энэ нь үс, хөмсөг болон сормуусыг ургуулаад зогсохгүй үсийг намирсан, гялалзсан болгож өөрчилдөг аж. Та тус аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж байгаарай.

Эх сурвалж : www.amjilt.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ