эндээ “Энэ удаагийн сургалт нь хот, суурин газрыг хөгжүүлэх үйл ажиллагаа, гэр хорооллын суурьшилын бүст тулгамдаж байгаа асуудлуудыг мэргэжлийн хүмүүстэй зөвшилцөж, тодорхой шийдлийг дэвшүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар хот насжилт өндөр болсон барилгуудыг дахин барилгажуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг цаашид хэрхэн яаж үргэлжүүлэх, шинээр зохион байгуулах гэх мэт тулгамдсан олон ажлууд байна. Энэ тал дээр нийслэлээс Жайка олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банк болон гадна, дотны хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж байгаа. .” гэсэн юм.
Сургалтанд нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг болох 20 гаруй газрын холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцож байна. Сургалтаар хот, суурин газрын дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо болон Улаанбаатар хотод хэрэгжиж буй хотыг дахин хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудлуудын талаарх ойлголтыг өгч, цаашдын чиг хандлага болон холбогдох хууль, дүрэм, журмын хэрэглээний талаар хэлэлцэж байна
гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа