Визийн зөрчилтэй 40 гаруй гадаадын иргэдийг албадан гаргажээ



Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтаар Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичгийг хянажээ.

Энэхүү хяналт шалгалтад  “Оюутолгой”, “М Си Эс интернэйшнл”, “М Си Эс проперти”, “Медика Монголиа”, “Мөнхноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж, байгууллагын, 49 улсын 449 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Оюутолгойн уурхайн төсөлд ажиллаж байгаа гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгахад визийн зөрчилтэй 40 гаруй гадаадын иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байжээ. Тиймээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг үндэслэн Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийг 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргажээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ