Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл Замын цагдаагийн Албаны үйл ажиллагаатай танилцлаа



Монгол Улсын Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нар өчигдөр Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж, цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар нар оролцож, тус албанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөсөн зарим ажил, арга хэмжээний талаар болон тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар танилцууллаа.

Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл Замын цагдаагийн Албаны үйл ажиллагаатай танилцлаа Arslan.mn

Уулзалтын үеэр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл хэлэхдээ “Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхийн хувьд урьж оролцуулан танилцуулга хийсэн явдалд их талархаж байна. Танилцуулганд яг бүхий л тулгамдсан болон шаардлагатай асуудлыг хангалттай тусгасан байна. Тулгамдаж буй асуудлуудлыг шат дараалалтайгаар шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Бид бүхэн бодитой, сайн санал санаачилгатай ажлыг чадах хирээрээ дэмжиж ажиллах болно” хэмээн хэллээ.

Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл Замын цагдаагийн Албаны үйл ажиллагаатай танилцлаа Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ