Өнгөрсөн 24 цагийн хугацаанд буюу 2018.01.24-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ-т нийт 389 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 309 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсэн байна.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн 3100 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлах, сануулах мөн хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 21 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.
Тус албанаас нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг хяналтанд оруулах, гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох, эрэн сурвалжлах ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд алба хаагчдаас хоногийн хугацаанд эрэн сурвалжлагдаж байсан 6 тээврийн хэрэгсэл, оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, гэмт хэрэгт сэрдэгдсэн 2 этгээдийг илрүүлэн харъяа нэгжүүдэд хүлээлгэн өгч ажиллалаа.
Замын цагдаагийн албаны төвийн хэлтэс, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас эрэн сурвалжлах, илрүүлэлтэнд онцгой анхаарч, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр эргүүл, хяналт шалгалтыг тогтмжол зохион байгуулж ажиллаж байна.