100 айлыг зуун зовлонгоос салгах арга НҮҮЛГЭЛТ



НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулж эхэллээ.

Хотын төв талбайгаасаа гуравхан км-т барилгын матералын зах ажиллуулдаг нийслэл дэлхийд үзээд өгье гэсэн ч байхгүй. Тиймээс “Захуудыг үе шаттай гаргах ажлыг эхлүүлнэ. 100 айлын барилгын дэлгүүр захыг 2018 оны 3 дугаар улиралд багтаан хотоос гаргана” гэсэн НИТХ-ын дарга С.Амарсайханы олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хэдхэн үгтэй мэдээлэл нийслэлчүүдийг  захуудын талаар байр сууриа илэрхийлэх шалтаг болж өгөв.

Барилгын материалын зах гэж нэрлэх болсон 100 айл орчимд том болон жижиг дэлгүүрүүдэд нийтдээ 1100 гаруй түрээслэгч хувь хүн, байгууллага худалдаа хийдгээс гадна нийт 102 жижиг үйлдвэр тэнд үйл ажиллагаа явуулж байна.

“Хэлсэн үгэндээ хүрээрэй”, “Битгий эргэж буцаарай”. “Бээжин хот Монголчуудын очдог захуудыг захын тойрог руугаа нүүлгээд эхэлсэн” гэх мэтчилэн Улаанбаатарчууд саналаа илэрхийлжээ. Арга ч үгүй. Нийслэл хотын түгжрэлийг эхлүүлж, тэр хавийн замаа зогсоол болгож байгаа буруутан нь 100 айлын барилгын материалын зах. Замын цагдаагийн газраас энэ хавийн ачааллыг бууруулахын тулд янз бүрийн арга хэрэглэж ирсэн. Тус газраас 100 айл орчмын замыг нэг урсгалтай болгож хүртэл үзсэн. Үнэндээ автозамын түгжрэлд нөлөө үзүүлээгүй тул тэгсгээд уг шийдвэрээ цуцалж байв.

Барилгын материалын зах гэж нэрлэх болсон 100 айл орчимд том болон жижиг дэлгүүрүүдэд нийтдээ 1100 гаруй түрээслэгч хувь хүн, байгууллага худалдаа хийдгээс гадна нийт 102 жижиг үйлдвэр тэнд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр дэлгүүр, үйлдвэрүүд 32-ын тойрог хүртэлх нийт 1.6 км зам дагуу шахцалдан байрлаж байгаа юм.

100 айлыг зуун зовлонгоос салгах арга НҮҮЛГЭЛТ 100 айлыг зуун зовлонгоос салгах арга-НҮҮЛГЭЛТ

2011 онд 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гарч байсан ч өнөөг хүртэл хэрэгжиж чадаагүй.  Замын түгжрэл,  шинээр баригдах  долдугаар хорооллын ажил, мөн олон төрлийн хортой бодисууд агаарт үлддэг учраас  тус  орчмын айл өрхүүд  амьсгалын замын төрөл бүрийн өвчнөөр өвчлөмтгий болох, цаашлаад ураг болон бусад эрхтэнд нөлөөлдөг болохыг холбогдох байгууллагууд тогтоож байсан ч шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өнөөг хүрчээ.

Ардчилсан нийгэмд нэг хүний эрх ашиг нөгөө хүний эрх ашгаар хязгаарлагдаж байдаг. Тэгвэл нийслэлийн агаар хөрсний бохирдлын нэг эх үүсвэрээр 100 айлын барилгын материалын захыг аль долоон жилийн өмнө мэргэжилтнүүд хэлж байж.. Агаарын чанарын индекс энд байнга 1000 давж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжөөр энэ тоог 50 байхад хэвийн гэж үздэг бол 100 айл орчимд 25 дахин бохирдолтой байгааг заасаар байгаа юм. Зөвхөн агаар гэлтгүй хөрсний бохирдол нэгэнт нүүрлэсэн. Барилгын материалын зах хавийн 70 хувь нь павильон. Тиймээс дотроо бие засах газар байтугай, гарын угаалтуур ч байхгүйг хэн ч хэлнэ. Агаарын болон хөрсний бохирдол нүүрлэсэн энэ газар нэг гаруйхан км газартаа тэлэх ч боломжгүй, тээг болж үлдээд байна.  Цементийг ил задгай зардгаас болж цемент шороо толгой дээгүүр пургисан энэ хэсэгт явган хүн зөрөх зай ч ховор. Яг дэргэд шил зүсч төмөр тасдаад л хаана яваа билээ гэж бодогдоход хүргэх.

Тэгэхээр нийтийн эрх ашгийг хэдхээн хүнийхээс дээгүүр авч үзэх нь зүй ёсных. Бусад орны нийслэлд худалдааны томоохон төв, зах нь нийслэлийнхээ захад байдаг жишгийг энд зөвхөн дурьдаад өнгөрье. Тэнд манай 100 айл, болон бусад захуудын түрээслэгч нарыг нийлүүлснээс олон иргэн ажилладаг гэдэгт итгэлтэй байна. Үүнтэй адил автозамын түгжрэл үүсгэж, агаар хөрсийг бохирдуулж буй захуудыг нийслэлээс гаргах нь зүйтэй гэдэгт иргэд санал нэгдэж байгаа юм.

Тиймээс 100 айл дахь  барилгын материалын захыг 1000 машины зогсоол шиг газар зааж өгөөд нүүлгэх нь зүйтэй юм. Яс юман дээрээ 1000 машины зогсоолын нүүхгүй, явахгүй гэж эсэргүүцэл үзүүлээд байсан түрээслэгчид шинэ газраа тун сэтгэл ханамжтай байгаа гэсэн шүү. Эцэст нь хэлэхэд, зах гэдэг бол захад байх ёстой гэж эх хэлний мэргэжилтэн  М.Саруул-Эрдэнэ багш өгүүлсэн байсан. Төв гэж биш зах гэдэг нэртэйг санаарай.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ