”Дэлхийн Мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээний сүүлийн шат энэ сарын 18-нд 120 орны гоо бүсгүйн дунд явагдах гэж байна. Оролцогчдын төлөө санал өгөхөд 12 хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Missosology хуудас шилдгээр шалгарах хамгийн өндөр магадлалтай 15 оролцогчийг нэрлэлээ. Үүнд манай мисс А.Баярцэцэг шилдэг тавд багтжээ.
Missosology нь 14 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, Miss World, Miss Earth, Miss Universe, Miss International зэрэг дэлхийн гоо бүсгүйн тэмцээнүүдийн тухай онцлон хүргэдэг томоохон цахим сэтгүүл юм.
1. Кэтриона Грэй /Филиппин /
Одоогийн байдлаар Филиппинийн мисс Кэтритона Грэй бусдыгаа хошуучилж байна. Түүний танилцуулга видео хамгийн их хандалт авч, нийгмийн сүлжээнд ч мөн хамгийн өндөр санал авсаар байна. Кэтриона Грэйн энэ их нэр хүндтэй байдал нь түүний нөхөрсөг зан чанар, төрөлхийн гоо үзэсгэлэн, бусдыг татах сэтгэл хөдөлгөм байдал нь нөлөөлжээ. Тэрээр зөвхөн загвар өмсөгч бус авьчаслаг дуучин болохоо харуулж, бүгдийг алмайруулаад байгаа юм.
Хэрвээ Кэтриона титмийн эзэн болбол филипинчүүдэд давхар давхар ялалтыг авчрах болно. Учир нь, саяхан болж өнгөрсөн Miss International тэмцээнд мөн л Филиппинийн мисс Кайли Верзоса тэргүүлээд байгаа юм. Түүнчлэн гурван жилийн өмнөх “Дэлхийн Мисс”-ийн тэмцээнд Филипинийн мисс Меган Ян цэнхэр титмийн эзэн болж байсан билээ. Кэтриона Грэй цэнхэр титмийн эзэн болсноор түүний Манила хотын Тондо дүүрэгт хэрэгжүүлэх буяны ажил нийт филипинчүүдэд хамгийн том зул сарын бэлэг болох нь дамжиггүй.
2. Тайми Гленшир /Унгар/
Унгарын гоо бүсгүй Тайми Гленшир авьяаслаг мисс болохоо харуулж, дэлхий нийтэд олон шүтэн бишрэгчидтэй болж одоогоор хоёрдугаар байрт бичигдэж байна. Улсын гимнастикийн аварга тэрээр гоо үзэсгэлэнтэй тамирчнаас гадна ухаалаг, боловсролтой бүсгүй юм. Энэ жил их сургуулиа төгсөх тэрээр Дэлхийн Мисс-ийн тэмцээнд оролцохоор түр хугацаанд бүх анхаарлаа хандуулаад байгаа аж.
Энэ удаагийн Унгарын гоо бүсгүй өмнөх миссүүдээсээ хэлний түвшингөөрөө гойд ялгарч байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Англи хэлээр торох юмгүй чөлөөтэй ярьдаг тэрээр хэрвээ ялагчаар тодорбол Дэлхийн Мисс-ийг зохион байгуулагч байгууллагын төлөөлөгчийн ажлыг хийж чадах чадварлаг нэгэн хэмээн өндрөөр үнэлэгдэж байна.
3. Стефани Дел Велл Дайз /Пуэрто-Рико/
Пуэрто-Рикогийн гоо бүсгүй Стефанигийн хувьд энэ санал асуулгыг тэргүүлж байсан ч хоёр шатаар доошилж, гуравдугаар байрт бичигдлээ. Гэсэн ч энэ нь хэдийнэ тэргүүн байраа алдсан гэсэн үг биш юм. Стефани тэргүүн эгнээнд бичигдсэн хэвээр, бид түүнийг энэ тэмцээнд хэр сайн бэлтгэлтэй оролцож байгааг харсаар байгаа.
Тэрээр энэ жилийн хамгийн сайхан даашинзтай гоо бүсгүйчүүдийн нэрлэгдэж, үзэсгэлэнт төрх, сайхан инээмсэглэлээрээ дур булаах увдистай гэмээр. Стефани тэмцээнд анх ирснээсээ хойш л бусдын анхаарлыг татаж, онцгой нэгэн гэдгээ харуулсаар байгаа юм. Авахуулсан зураг бүртээ үзэсгэлэнтэй, сайхан гардаг тэрээр 40 жилийн дараа “Дэлхийн Мисс”-ийн титмийг хоёр дахь удаагаа эх орондоо авчрах магадлалтай байна.
4. Ана Гирулт /Мексик/
Мексикийн мисс Ана Гирулт дарамт, хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэснээр сүүлийн үед олны анхаарлыг ихээр татаж, дөрөвдүгээр байрт бичигдлээ. Анагийн эсрэг байр суурьтай цөөнгүй хүмүүс байгаа ч дэмжигчид ч их байгаа юм. Түүнийг “Miss Universe”-д илүү тохирох хүн гэж үзэх хэсэг ч мөн бий.
Гэхдээ бид түүнийг “Miss World”-д яг тохирох үзэсгэлэнт бүсгүй гэж дүгнэж байна. Ана бол зүгээр нэг үзэсгэлэнтэй биш, зорилго бүхий гоо бүсгүй яах аргагүй мөн.
5. А.Баярцэцэг /Монгол/
Энэ жилийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээний шилдэг тавд Монголын гоо бүсгүй Бела буюу А.Баярцэцэг бичигдэж байна. Хэдий Монгол ердөө гурван сая орчим хүн амтай ч түүний танилцуулга бичлэг зөвхөн Монгол төдийгүй бусад улс орны мянга мянган хүнээс маш өндөр магтаал хүртээд байна.
Хэрэв А.Баярцэцэг цэнхэр титмийн эзнээр шалгарч чадвал эдийн засгийн хүнд байдалд буй Монгол Улсын орчин үеийн түүхэнд маш том өөрчлөлт тохиох болно. А.Баярцэцэг тусархаг, нөхөрсөг зангаараа хэн бүхний дуртай оролцогч болж, бусад оролцогчдоосоо маш их хүндлэл хүлээгээд байгаа юм. Гэхдээ энэ жагсаалт оролцогчийн үзүүлэлт болон саналын тооноос хамаарч байнга өөрчлөгдөх юм.
Эх сурвалж : eagle.mn