Дэнжийн мянгаас Судалт төв хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулна



 Сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр Замын цагдаагийн газраас улсын дугаараар ялган хөдөлгөөнд оролцуулахаар болж байгаа. Түүнээс гадна иргэд сар шинийн ууц,  мах  авч ачаалал ихэсдэгтэй холбогдуулан хоёрдугаар сарын сарын 03, 04, 10, 11-ний амралтын өдрүүдээр Дэнжийн мянга орчмын далангийн замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм.

Тодруулбал, “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

Мөн  автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 байршилд мах, цагаан идээний өргөтгсөн худалдаа зохион байгуулагдах тул  иргэн та заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчилгүйгээр цаг зав, бензин шатахуунаа хэмнэх боломжтой юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хязгаарлагдсан дугаартай автомашинтай хязгаарлалтын бүсэд зорчихгүй байх,  цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ