Агаар, орчны бохирдлын асуудлаар эрдэмтэд чуулж байна



“Агаар болон орчны бохирдлыг бууруулахад төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо. Энэхүү хурлыг ШУА болон түүний харьяа хүрээлэнгүүд, БОАЖЯ, БСШУСЯ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран зохион байгуулсан юм. Эрдэм шинжилгээний бага хуралд агаарын бохирдлын чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж буй холбогдох байгууллагууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 40 гаруй эрдэмтэн судлаач оролцлоо.

Бага хурлын үеэр Улаанбаатар хотын агаар болон орчны бохирдлын тоон мэдээлэл, бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгааны үр дүнг нэгтгэн, олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр төр, шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны бодитой шийдлүүдийг тодорхойлсон аж.

Түүнчлэн энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацийн Агаарын чанарын менежментийн хэлтсийн мэргэжилтнүүд, ХБНГУ-ын холбогдох судлаач нар оролцож өөрсдийн судалгааны үр дүн, орчны бохирдлыг бууруулах арга аргачлал шийдлийг  танилцуулсан байна. 

Эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын агаарын чанарын асуудал ба мониторинг, агаар дахь тоосонцрын бохирдол, агаарын бохирдлын нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, усны нөөц болон бохирдол, хөрсний бохирдол, хүн амын шилжилт хөдөлгөөн, хот төлөвлөлт, эрчим хүчний нөөц, барилгын стандарт, дулаан алдагдал, гэр хороолол дахь ариун цэврийн байгууламж, агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй төрийн бодлого арга хэмжээ, түүнд шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн оролцоог тодорхойлсон өргөн хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлжээ. Энэхүү зөвлөмж санал боловсруулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, агаар болон орчны бохирдлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлэх юм. 

Агаар, орчны бохирдлын асуудлаар эрдэмтэд чуулж байна Агаар, орчны бохирдлын асуудлаар эрдэмтэд чуулж байна

Агаар, орчны бохирдлын асуудлаар эрдэмтэд чуулж байна Агаар, орчны бохирдлын асуудлаар эрдэмтэд чуулж байна

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ