У.Хүрэлсүхийн ажил хэрэгч 10 ЭШЛЭЛ



У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Засгийн газрын тэргүүний хэлсэн ажил хэрэгч 10 эшлэлийг хүргэж байна.

  • 2018-2020 онд Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг боловсруулж дууссан.
  • 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглоно.
  • Энэ онд 10 мянган айлыг ипотект, 2,000 айлыг түрээсийн орон сууцад хамруулна.
  • Өмнийн говьд нар, салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц бий. Энэ эх үүсвэрийг ашиглаад сэргээгдэх эрчим хүч байгуулах боломжтой.
  • Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ.
  • Ирэх хоёр жилийн хугацаанд таван аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно.
  • “Эрдэнэт”-ийн асуудлыг УИХ-аар оруулна. Тодорхой хувийг иргэд иргэдэд эзэмшүүлнэ. Цаашид улсын үйлдвэрийн газруудыг хувьцаа болгон гаргана. Ард иргэд нь хувьцаа эзэмшдэг, ашиг хүртдэг байх ёстой.
  • Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ.
  • Атрын III аяныг үргэлжлүүлэн, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авна.
  • Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж, өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ