2017 онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2017 онд 1286 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 11.2 хувиар буурчээ. Энэ нь нийт гэмт хэргийн 4 хувийг эзэлж байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 86.9 хувийг хөнгөн, 6.4 хувийг хүндэвтэр, 5.0 хувийг хүнд, 1.7 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж, 58.8 хувь нь Улаанбаатар хотод, 41.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн гэж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас мэдээллээ.
Эх сурвалж: www.gogo.mn |