Нийслэл хот жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хороотой боллоо



Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. Энэхүү тогтоолыг маргааш 14.00 цагт Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин клубт тус хорооны удирдлага, иргэдийн төлөөлөлд гардуулж өгөх юм.

Түүхийн хуудсыг эргэж сөхвөл одоогоос 125 жилийн өмнө буюу 1893 онд тухайн цагийн Маймаа /одоогийн Амгалан, Ботаникийн цэцэрлэг орчмын газар/ хотноо 1893 оны 2-р сарын 2-ны өдөр хотноо эгэл ядуу ард Дамдины ганц хүү болон Сүхбаатар мэндэлжээ.

Тэрбээр Монголын төрийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, ардын засаг байгуулагдах үйл хэрэгт идэвхтэй оролцсон Монголын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ