Биеийн тамир, спортын салбарын анхдугаар улсын тооллого 2017 оны 11 дүгээр сарын 25-аас эхэлсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 998 спортын барилга байгууламж, 836 спорт заал, 609 гадна талбай, 11976 спортын цол зэрэгтэй тамирчид бүртгүүлсэн байна.
Бүртгэлийг тухайн аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хороо, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн Тамир, Спортын Газрын Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтэст тус тус бүртгүүлж болно.
Статистик тооллогын бүртгэлийн систем 2018 оны 2 дугаар сарын 2 ны өдрийн 20:00 цагт хаагдах тул спортын цол зэрэгтэй тамирчид яаралтай бүртгүүлнэ үү. Энэхүү бүртгэлийн систем хаагдсан тохиолдолд биеийн тамир, спортын нэгдсэн мэдээллийн санд "Тамирчин" таны цол зэргийн мэдээлэл орохгүй болно. Иймд дээр заасан хугацаанаас өмнө бүртгэлээ баталгаажуулна уу.