STARTUP MINI EXPO 2018 эхэлжээ



Чөлөөтэй, өөрийн тааваар ажиллах, танилын сүлжээгээ өргөтгөх, төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгодог дундын оффисууд Нийслэл хотод нэмэгдсээр байгаа бөгөөд тэдний нэг нь  SMS - Startup Marketing Space юм. Гоёмсог дотоод тохижилтоороо анхаарал татах тус дундын оффисыг Монголын Үндэсний Маркетингийн холбоо эрхлэн ажиллуулж байгаа билээ.

Тэд өөрсдийн нэрийн SMS эвентүүдээс гадна байгууллагуудтай хамтран эвентүүдийг нь зохион байгуулж байна.  Энэхүү дундын оффис нь залуусын ажиллах, хийж бүтээх хэв маягт эерэг нөлөө үзүүлж, гарааны бизнесийн экосистем хөгжихөд дэм болох зорилгоор байгуулагджээ.  

Тэгвэл энэ хамт олон Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Стартап мини экспо эхлүүлжээ. Хотын төвийн оффисоосоо гарч, хол явах боломжгүй, өөрөөр хэлбэл, зав муутай, ажил хэрэгч хүмүүст зориулан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Тэд өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажиллах бөгөөд та бүхэн өглөө ажилдаа явахдаа, өдөр цайныхаа цагаар, орой ажлаа тараад, ер нь л хүссэн үедээ ийшээ ирээд сонирхож болох юм байна.

Энд Монголын 15 гаруй Стартап брэндүүд нэгэн дор цуглаж, нээлттэй танилцуулга, худалдаа хийх бөгөөд уг худалдаанд хүрэлцэн ирснээр өвөрмөц бүтээлч, нийтлэг бус жинхэнэ инновацилаг бараа бүтээгдэхүүнүүд, шинэлэг гарааны бизнесүүдтэй танилцаж, Цагаан сарын сонирхолтой бэлгүүдээ сонгох боломжтой юм. 

Оролцож буй байгууллагууд : 
Necta, Solongo, Aquila, Mayara Mongolia, Highgarden Mongolia /tea room & eco store/, Сүүлхэн бренд, Arigun Luxury Brand, Muge organic shampoo, ГИЛГЭРЭМ органик саван, Марчаахай брэнд, Маамуу өндгөн шоколад, Эгшиг органик брэнд, Jewel house mongolia ...

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ