Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд буюу Шинийн 1,2,3-ны өдрүүдэд иргэдийн тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж Энхтайвны өргөн чөлөө 1 дүгээр эгнээний хяналтын камеруудын торгуулийг түр хугацаагаар зогсоож байна. Мөн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Иймд иргэд та бүхэн Энхтайвны өргөн чөлөөний 1 дүгээр эгнээгээр болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй, тав тухтай зорчих боломжтой боллоо.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа