Баярын өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 122 хүүхэд үйлчлүүлсний ихэнх нь ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал, амьсгалын замын хямрал гэсэн оноштойгоор хандсан.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 4 хүүхдийн эмч, 4 резидент эмч, 4 сувилагч баярын өдрүүдээр жижүүрлэж байна. 2 хүүхдийн эмчийг нэмэлтээр жижүүрт гаргасан. Нярайн эрчимт эмчилгээний тасагт нийт 17 эмчлүүлж байгаагаас дутуу төрж эрчимт эмчилгээнд орсон нярай ихэнх хувийг эзэлж байна. Амьсгалын аппаратад орсон 7 нярай, мэс засалд орсон-5 нярай, мэс засал төлөвлөгдөж буй-1 нярай, төрөлтийн явцад мөр мултарч боолт хийлгэсэн нярай-1, нярайн халдвар оношоор 3 нярай эмчлэгдэж байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа