“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаар Эрчим хүчний яамыг онцолж байна.
Тус яам энэ жил 11 цахилгаан станцыг барих, өргөтгөх ажил хариуцан авчээ. Энэ талаар Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулсан байна. Таатай мэдээ дуулгахад ихэнх төслийн хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн аж.
Тухайлбал, Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдсэн. Барилга угсралтын ажил энэ оны долдугаар сард эхэлнэ. Тавантолгойн цахилгаан станц 2021 онд ашиглалтад орно гэж үзэхэд жилдээ 2,3 тэрбум кВТ.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, 450 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 45 тэрбум төгрөгийн татвар төлнө. Станц ашиглалтад орсноор 400 гаруй ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоог Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэг танилцуулсан билээ.
Үүнээс гадна Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг энэ онд дуусгах, Багануур-Өндөрхаан-Чойбалсан болон Улаанбаатар-Мандалговийн чиглэлд цахилгаан дамжуулах дэд станц барих ажлыг ч энэ онд багтаад дуусгахаар төлөвлөжээ. Ингээд Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 11 цахилгаан станцын талаарх мэдээллийг хүргэж байна.
Энэ онд бүрэн дуусгах ажил:
Хаана |
2018 онд хүрэх түвшин, үр дүн |
2018 онд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр |
Дарханы ДЦС-ын хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөх |
энэ онд бүрэн дуусгах |
9 тэрбум төгрөг шаардлагатай. Гадны эх үүсвэрээс босгох. |
Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөх |
энэ онд бүрэн дуусгах |
52 тэрбум төгрөг шаардлагатай. Гадны эх үүсвэрээс босгох. |
Сайншандын 52 МВт-ын СЦС-ын барилгын ажил |
энэ онд бүрэн дуусгах |
50 тэрбум төгрөг шаардлагатай. Хувийн хөрөнгө оруулалтаар хийнэ. |
Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 2 хэлхээг 220 кВ-ын ЦДАШ, дэд станцыг барих санхүүжилтийн эх ззсвэрийг шийдвэрлэх |
энэ онд бүрэн дуусгах |
|
Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ыэ 2 хэлхээт ЦДАШ дэд станцын барилга угсралтын ажил |
энэ онд бүрэн дуусгах |
90 тэрбум төгрөг шаардлагатай. Гадны эх үүсвэрээс босгох. |
Энэ онд эхлүүлэх боловч бүрэн дуусгаж амжихгүй ажил:
Хаана |
2018 онд хүрэх түвшин, үр дүн |
2018 онд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр |
Чойбалсангийн ДЦС-ын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх |
Энэ онд төлөвлөсөн ажлынхаа 20 хувийг хийж гүйцэтгэх |
50 тэрбум төгрөг шаардлагатай. Хувийн хөрөнгө оруулалтаар хийнэ. |
ДЦС 3-ын хүчин чадлыг 250 МВт-аар өргөтгөх |
Энэ онд төлөвлөсөн ажлынхаа 10 хувийг хийж гүйцэтгэх |
70 тэрбум төгрөг шаардлагатай. Хувийн хөрөнгө оруулалтаар хийнэ. |
Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станцын барилгын ажлын явц хувиар |
Энэ онд төлөвлөсөн ажлынхаа 20 хувийг хийж гүйцэтгэх |
190 тэрбум төгрөг шаардлагатай. Хувийн хөрөнгө оруулалтаар хийнэ. |
Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын барилгын ажил |
Энэ онд төлөвлөсөн ажлынхаа 10 хувийг хийж гүйцэтгэх |
10 тэрбум төгрөг шаардлагатай. Хувийн хөрөнгө оруулалтаар хийнэ. |
Эгийн гол 315 МВт-ын УЦС, дэд бүтцийн барилгын ажил |
Энэ онд төлөвлөсөн ажлынхаа 10 хувийг хийж гүйцэтгэх |
20 тэрбум төгрөг шаардлагатай. Хувийн хөрөнгө оруулалтаар хийнэ. |
Баруун бүсийн 20 МВт-ын НЦС-ын барилгын ажил |
Энэ онд төлөвлөсөн ажлынхаа 10 хувийг хийж гүйцэтгэх |
5 тэрбум төгрөг шаардлагатай. Гадны эх үүсвэрээс босгох. |