Оюуны өмчийг эзэмших эрхийг зөрчвөл шийтгэнэ



БНХАУ оюуны өмчийг эзэмших эрхийг зөрчсөн тохиолдолд шийтгэл ногдуулахаар болжээ. Харин гадаадын болон дотоодын компаниудын оюуны өмчийг хамгаалалтдаа авах болно гэж Оюун ухааны өмчийн газрын комиссар Шен Чангуй мэдээлсэн байна. Тэрээр бүх Хятадын хурлын үеэр жижиг, дунд болон том компаниудыг адилхан хамгаална гэжээ. АНУ-ын эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ыг оюуны өмч хулгайлсан гэснээр энэ хэргийг албан ёсоор шалгаж эхэлсэн байна. Харин БНХАУ энэ алхмыг нь ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газар Бээжингийн эсрэг авч байгаа худалдааны анхны хориг арга хэмжээ гэж үзэж байгаа юм. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ