“U MONEY” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ



Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрснээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээ шуурхай болж, нийтийн тээврийн орлого нэмэгдэж, зорчигч урсгалын судалгааны бүх талын бодит тоон мэдээлэлтэй болсон.
Гэвч нийтийн тээврийн үйлчилгээ 100 хувь картын системд шилжээд 1 жилийн хугацаа болж байгаа хэдий ч автобусанд бэлэн мөнгөөр зорчих явдал бүрэн арилахгүй, цахим карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс автобусны зогсоол дээрх ТҮЦ болон түүнтэй ойр байрлах дэлгүүр, сонин борлуулах цэгүүдтэй гэрээ байгуулан ажилладаг боловч зарим гэрээт цэг нь нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьтай уялдаж ажиллахгүй, цэнэглэх үйлчилгээг идэвхгүй үзүүлэх, хүссэн үедээ хаах зэрэг асуудлууд байна.
Иймд Улаанбаатар смарт карт ХХК-ийн зүгээс Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Хүннү Молл” их дэлгүүрийн автобусны буудалд  “UMONEY”  автобусны карт цэнэглэх үйлчилгээний цэгийг ашиглалтад оруулж, олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

“U MONEY”  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Arslan.mn

Улаанбаатар смарт карт ХХК-ий Тээвэр үйлчилгээ, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал

“UMONEY”  автобусны карт цэнэглэх үйлчилгээний энэ цэг бол анхны туршилтын цэг. “Улаанбаатар смарт карт” ХХК-ий  хувьд нийслэлд 530 орчим карт цэнэглэх цэгээр үйлчилгээ үзүүлж байна. Гэсэн хэдий ч зарим  хотын алслагдсан автобусны  буудлуудад ТҮЦ дэлгүүр байхгүй, зарах боломжгүй асуудлууд гардаг. Иймээс  бидний зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж “Хүннү молл”  худалдааны төвийн  автобусны буудалд карт цэнэглэх  үйлчилгээний цэгийг байгуулаад  туршилтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Энэ цэгээс  иргэд U money карт худалдан авч, цэнэглүүлэхээс гадна, лед дэлгэцээр нь  тухайн буудалд ирдэг автобусны мэдээлэл, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой юм.
Үүнээс гадна манай компаний зүгээс зорчигчдын төлбөр төлөх боломжуудыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд автобусанд суух боломжтой банкны картууд, гар утасны сим картуудыг гаргах ажлыг хийж байна. Өмнө нь Юнителтэй хамтран NFC сим карт гаргасан бол өчигдөрхөн бол Мобиком корпорацитай  хамтарсан NFC сим картыг үйлчилгээнд гаргалаа.  Тус сим картаар буюу гар утсаа ашиглан төхөөрөмжинд уншуулж автобусанд зорчих боломжтой юм. Давхар оператруудаас Сandy, GG –ээр автобусны картаа цэнэглэх боломжтой болж байгаа юм.

“U MONEY”  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Arslan.mn

Энэ үеэр карт цэнэглэх төвөөр үйлчлүүлсэн хүмүүсээс саналыг нь сонслоо.
ХУД-ийн  4 дүгээр хорооны иргэн  н.Энхтуяа:
Карт цэнэглэх цэгээр үйлчлүүлэхэд бидэнд их таатай байна. Хотоос зайдуу амьдардаг бидний хувьд автобусны картаа цэнэглүүлэх нь их асуудалтай байсан. Заавал хотын төв орж байж цэнэглүүлдэг байсан бол одоо бид илүү ойрхоноос үйлчилгээ авах боломжтой боллоо. Ийм цэгийг илүү олноор байгуулах хэрэгтэй байх гэж иргэн хүний хувьд үзэж байна.
ХУД-ийн 5 дугаар хорооны иргэн н.Батдорж:
Ахмад настай хүний хувьд автобусаар байнгын үйлчилдэг. Тэр үед анзаарсан нэг зүйл бол автобусанд орж ирсэн зорчигч жолоочид 500 төгрөг өгч байхыг цөөнгүй харсан юм.  Энэ хүмүүсд цэнэглэх цэг өглөө эрт нээхгүйгээс болоод иргэд картаа цэнэглэж чаддаагүй гэх шалтгааныг их хэлдэг. Энэ асуудлыг шийдсэн ажил боллоо гэж бодож байна.

“U MONEY”  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Arslan.mn

Umoney үйлчилгээний цэгийг байгуулснаар дараах давуу тал, боломжууд бий болно гэж үзэж байна.

  • Шугамын орлого төвлөрөлтөд эерэг нөлөөлөл үзүүлж нийслэлийн төсвөөс гарч буй машин цагийн зардлыг бууруулна.
  • Үйлчилгээний цэг тогтвортой үйл ажиллагаагаар хангагдаж тухай бүсийн зорчигчид уртасгасан цагаар автобусны карт худалдан авч цэнэглүүлэн хялбар үйлчилгээ авна.
  • ЛЕД дэлгэцээр дамжуулан ойртон ирж байгаа автобусны мэдээллийг түгээнэ.
  • Мэдээллийн самбар болон ЛЕД дэлгэцээр олон нийтэд Нийслэл хотын болон шаардлагатай мэдээ мэдээллийг түгээх боломжтой болно.
  • Гаднах хяналтын камераар орчны болон автобусны буудлыг аюулгүй байдлыг хянана.
  • Цаашид харааний бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны мэдээллийн самбарыг дуугаар зарладаг болгон хөгжүүлэлт хийх судалгааны ажил хийгдэж байна.

“U MONEY”  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Arslan.mn

“U MONEY”  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Arslan.mn

“U MONEY”  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Arslan.mn

“U MONEY”  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Arslan.mn

“U MONEY”  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Arslan.mn

“U MONEY”  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
1
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ