ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН сэтгэлгээ, хандлагад РЕФОРМ хийж чадлаа



Татвар төлөгчдөдөө баярлалаа!
Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж, татвар төлөгчдөдөө талархал илэрхийлдэг билээ. Эдүгээ 19 дэх жилдээ тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн уриа нь “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ”. Өнөө жилийн “Татвар төлөгчдийн өдрүүд” Татварын ерөнхий газар анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчдөө талархал илэрхийлж, хүн бүрт цахим хэлбэрээр талархал илгээснээр эхэллээ. Цахим талархлыг татвараа төлсөн иргэн, ААН, байгууллагууд www.etax.mn, www.ebarimt.mn цахим хуудсуудаар шалгах бөгөөд өөрсдийн төлсөн татвараа олон нийтэд түгээх боломжтой юм байна.
Татварын талаар төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан иргэдийг хамгийн ихээр энэ сэдвийг сонирхуулах болсон “том шалтгаан” бол НӨАТ-ын баримт юм. Тоо баримтаас харахад 2018 он гарсаар нийт 108,483,246 баримт хэвлэж, 71,965,001 нь баталгаажжээ. Энэ бол иргэдийн татвараа төлөх итгэлийг сэргээсэн, татвар төлөлтийн ач холбогдлыг нийгмийн ухамсар, эдийн засгийн үр ашгаас хүртэх хамгийн зөв технологийн хэлбэр гэж үзэхэд хүргэсэн санал санаачилга болсон. Татвар төлөлтөд хариуцлагатай хандаж, “нэг ширхэг иргэн” хүний хувь нэмэр үүрэг ролийг хамгийн сайн тодотгосон “Е баримт” маш олон талын ач холбогдолтой. Наад зах нь “Би хариуцлагатай татвар төлөгч, би баялаг бүтээгч, бүтээлч иргэн” гэх хариуцлагаас түрүүлж “НӨАТ”-ын азтан болох, төлсөн татвараасаа хувь хүртэх тэр шударга зарчим илүү таалагдсан. Үүний цаана хүссэн хүсээгүй иргэнд татвар төлөх ухамсарт зорилго буй болж төлөвшиж байдаг.

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН сэтгэлгээ, хандлагад РЕФОРМ  хийж чадлаа Arslan.mn
Нэг үеэ бодвол татварын байгууллагаас иргэд рүү чиглэсэн ажлуудыг эрчимтэй хийх болсон. Татвар төлөх сэтгэлгээг төлөвшүүлэх үүднээс төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ орон даяар ерөнхий боловсролын сургуулиуд болон их, дээд сургуулиуд дээр Татварын улсын ахлах байцаагч нар очиж, “Би-Ирээдүйн татвар төлөгч” сэдэвт нээлттэй хичээлийг заах аж.  Энэ хичээлээ БСШУСЯ-тай хамтран нийслэлийн хэмжээнд 38 их, дээд сургуулийн оюутнууд, 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад заахаар төлөвлөжээ. Мөн ирээдүйн татвар төлөгчдийн сэтгэлзүй, ухамсрыг бэлтгэх үүднээс “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом бүтээх уралдааныг зохион байгуулж байна.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн бас нэг шинэ мэдээ нь “Татварын тайлангаа хэрхэн илгээх вэ?”, “Татвар төлөгч танд асуулт байна уу?”, “Татварын үйлчилгээний талаархи шинэчилсэн мэдээлэл” зэрэг сэдвээр татвар төлөгч иргэн, ААН, байгууллагууд дээр нь очиж сургалт явуулах аж. Түүнчлэн Татварын албаны ахмадууд “Ebarimt-аа хэрхэн бүртгүүлэх вэ?” сэдэвт сургалтыг сум, дүүргийн Хорооны байранд зохион байгуулж, тухайн орон нутгийнхаа ахмадуудыг сургалтад хамруулна.
Татвар төлөгчдөдөө хүрч үйлчлэх энэ арга хэмжээний хүрээнд Татварын алба, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоотой хамтран зах, худалдааны төвүүдээр очиж “Татвар төлөгч танд зөвлөе” уриан дор бизнес эрхлэгчдэд ажлын байран дахь зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, цахим төлбөрийн баримтын системд холбох ажлыг зохион байгуулахын зэрэгцээ НӨАТ-ын и-баримт олгож байгаа ААН, байгууллагуудыг сурталчлах юм. Ийнхүү татвар төлөгчид, татварын байгууллагатайгаа хамтдаа 19 дэх жилээ хамтдаа угтаж, сэтгэлгээний шинэ өөрчлөлттэйгээр татвар төлөлтийн нэгэн шинэ цаг тооллыг эхлүүлж байна. “Татвар төлөлтийн өдрүүд”-ийг 20 дахь жилдээ тэмдэглэхдээ улам олон сайн мэдээтэй, шинэ түвшинд угтана гэдэгт найдаж байна. Татвар төлөгч Танд баярлалаа.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ