“School police“-г зодсон этгээдийг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ



Нийслэлийн 23-р сургуулийн гадна "Shcool police" буюу сургуулийн эргүүл хийж байсан иргэнийг өшиглөж танхайрсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоон байцаалт авчээ.

 Тодруулбал, Нийслэлийн сургууль орчмын явган хүний гарц дээр сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан нэгэн иргэн 34-91 УНИ улсын дугаартай “Toyota Camry” автомашины жолоочид “Бусдын эрх ашгийг бодсонгүй, хүүхдүүд эцэг эхчүүд замаар гарч болохгүй байна шүү” гэж хэлснийх нь төлөө элдвээр хэлж биед нь халдсан бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр тарсан.
Энэхүү бичлэгийг Замын цагдаагийн албаны “Paparazzi traffic Mongolia” цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд өчигдрөөс Замын цагдаагийн албанаас ийнхүү шалгаж эхэлжээ.
Танхайрсан жолоочийн хувьд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө машинаа гарцан дээр тавьжээ. Тэрбээр энэ үйлдлээ “Зогсоол олдохгүй байгаа юм чинь яах юм бэ” хэмээн уурлаж, улмаар хүч хэрэглэн танхайрчээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ